Өөр эрийн өвөрт хэвтэж буй чамдэнэ өдрийн мэндийг хүргэе Өдөр ирэх тусам уйтай угтана Өглөө бүрийг эхлүүлсэн хэрнээ Өрөвдөх сэтгэлгүйгээр Үүр шөнөөр үг хэлэлгүйгээр явсан Үнэнийг хэлэх үү би Би мэдсэн аль хэдийн Чиний завгүй гэх нь олширсон Нүднээс чинь аз жаргал биш Уйтгар гунигийг олж харсан Би ямар гав дөнгө биш дээ чи чөлөөтэй Үнэхээр жаргалын садаа байсан бол чи өршөө би мэднэ Тэр чиний биеийг л худалдаж авсан Чиний сэтгэл энэд чи өөрийгөө хуурахыг л хүснэ Чамгүйгээр гэлдэрч Чамгүйгээр амьдарч сурна Чанга юманд мансууран Чанх өөдөөс чинь биш холоос харна Зам тавьж өгье Чамайг жаргаах залууд Заавал би юм бүхэнд ялагч байх алба үгүй Чи өөрийн сонголтоо хийсэн одоо нэмэргүй Зөвхөн аз жаргал хүсээд салах нь нэрэнд хиргүй Энэ дэтхий дээрх бүх хүн ядуу байсан бол Хайр сэтгэл хамгийн гол нь Тэр бумын үнэтэй түүний төмөр хүлэгэнд суухдаа Тансаг даашинзтайгаа миний өмнө буухдаа Юунд намайг ширтээв Чи өрөвдөж үү? Хайрлаж уу? Чиний мэдэх миний царай архи уусаар арилж уу? Би баян байсан бол чи намайг хаях байсан уу? Хэрэв намайг хайрлавал хоосон хонохоос айсан уу? Мэдээж хайр идээд ходоод цадахгүй Мэдсээр байж амьд хүнийг би лав ингэж чадахгүй Ганц амьдрах амьдралыг минь чи надаас дээрэмдсэн Мөнгө надаас хайраас бүхнээс үнэтэйг мэдсэн Дутуу алсан жоом шиг өдөр шөнөгүй тарчлана Хараал идсэн сэтгэлийг минь хар тамхи л арчлана Тэнэг зүйл бүү хий намайг харвал зайлсхий Түүний оронд түрүүвч хараад дотуур өмдөө тайлсхий Нэг зүйл асууя болох уу? Яах гэж харсын яах? гэж ярьсын? Гон бие гозон толгой мөрөөрөө л мөлхөж байсан Юун хайр сэтгэл 2 Түүнийг чөтгөр аваг чамайг ч бас Тиймээ би хов хоосон сэтгэл ч үгүй чармай шалдан Хармайг минь шалга гэрийн түлхүүрээс өөр зүйл үгүй Дээр нь чи байхгүй Өр зүрх үгүй зүгээр л дуугай бай Хараал зүхэл хэрэггүй Хараах чинь хүртэл хайр татна Тиймээ би эргүү, чи ийм болгосон Дурлал намайг ийм болгосон Бөгсөн дээр чинь гарсан батга ч болтугай болгосон Чи л намайг ийм болгосон Чи л намайг ийм өчүүхэн болгосон Өд шиг хөнгөн болгосон Өт шиг жижиг болгосон Мод шиг хого болгосон Нүд шиг эмзэг болгосон Үнэгүй амь тээсэн эрэмдэг зэрэмдэг болгосон
|
2011-05-02 -